Нийлүүлэлтэд эрсдэл үүсэж байгаатай холбоотойгоор төмрийн хүдрийн үнэ өсөж байна
Нийлүүлэлтэд үүсэж байгаа асуудлуудаас шалтгаалаад Сингапурын Металлын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ өсөж байна.
Сүүлийн арилжаагаар 1.6 хувиар нэмэгдэж, 95.3 ам.доллар боллоо. Бразилд шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалт газар авч байгаа, мөн цаг агаарын нөхцөл байдал таагүй байгаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад “Vale” тэргүүтэй уул уурхайн томоохон компаниудын төмрийн хүдрийн гарц буурах төлөвтэй байгаа аж.
Үүний зэрэгцээ төмрийн хүдрийн экспортоор тэргүүлэгч Австрали болон гол хэрэглэгч БНХАУ-ын хоорондын харилцаанд үүсээд байгаа асуудлыг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна.
БНХАУ худалдааг хөнгөвчлөхийн тулд төмрийн хүдрийн импортын хяналт шалгалтын журмаа зөөллөх талаар хэлэлцэж байгаа гэж тус улсын Гаалийн албанаас мэдэгдээд байгаа юм.
М.Золбоо | @Manlaizolboo
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com