НДС-ийн зарлага 19.2 хувиар, орлого нь 4.5 хувиар нэмэгджээ
Нийгмийн Даатгалын Сангийн зарлагын өсөлтийн хурд эрчимтэй нэмэгдэж байгаа хандлага өнгөрсөн сард ч мөн хадгалагдсан хэвээр байна. Энэ оны зургадугаар сард Нийгмийн даатгалын сангаас 736 тэрбум төгрөгийн зарлага гарсан нь өмнөх жилийнхээс 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Харин орлогын өсөлт нь үүнээс бараг тав дахин бага байгаа аж. Энэ оны эхний хагас жилд Нийгмийн Даатгалын Санд 543.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 23.5 тэрбумаар нэмэгдсэн байна. Нөгөө талаас Нийгмийн Даатгалын Санд төвлөрөх ёстой орлогын хэмжээ төлөвлөснөөс 5.1 хувиар дутуу биелсэн гэдгийг Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас мэдээллээ. Энэ сараас эхлэн Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хууль хэрэгжиж эхлээд байна. Ингэснээр сард төлөх эрүүл мэндийн шимтгэлийн хэмжээ тав дахин нэмэгджээ. Энэ оны эхний хагас жилд Эрүүл Мэндийн Даатгалын Санд 105 тэрбум төгрөгийг хуваарилсан бөгөөд харин Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас 1.8 сая иргэнд 92.7 тэрбум төгрөгийн эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com