“Мянганы сорилтын гэрээ”-ний дагуу 270 сая орчим ам.долларыг бодитоор оруулжээ
Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа 2013 оны есдүгээр сарын 17-нд дуусгавар болсонтой холбоотойгоор татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Мянганы сорилтын сан нь таван жилийн хугацаанд Монгол Улсад хөрөнгийн эрхийн, хот орчмын бэлчээрийн, эрүүл мэндийн, цэвэр агаар, авто замын болон мэргэжлийн боловсрол, сургалтын гээд нийт зургаан төслийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлжээ. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын 2007 онд байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-г хэрэгжүүлэхээр байгуулагдсан "Монголын Мянганы Сорилтын Сан" нь үйл ажиллагаагаа 2008 оны есдүгээр сараас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хугацаанд “Мянганы сорилтын гэрээ”-ний дагуу нийт 284.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээс 95 орчим хувь буюу 270.6 сая ам.долларыг Монгол Улсад бодитоор оруулсан байна.
Б.Батманлай
Холбоо барих:batmanlai.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com