Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 4 жил дараалан нэг их наяд төгрөг давлаа
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого дөрвөн жил дараалан нэг их наяд төгрөгийн босго давлаа. Цар тахал тохиосон 2020 онд тус салбарын орлого дөрвөн хувиар өсөж, 1.33 их наяд төгрөг хүрчээ.
Үндэсний статистикийн хорооны шинэ тоон үзүүлэлтээс харахад цар тахалд хамгийн бага өртсөн салбараар технологийн салбарыг нэрлэж болохоор байна. Тайлант хугацаанд компьютер программчлал, зөвлөгөө, түүнд холбогдох үйлчилгээний орлого 75.4 хувиар, үүрэн холбооны үйлчилгээний орлого 3.4 хувиар, шуудангийн үйл ажиллагаа 16.1 хувиар өсжээ.
Сонирхуулахад, үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны VI улиралд давхардсан тоогоор 4.4 сая болж, жилийн өмнөхөөс 1.2 хувиар буурчээ.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com