Мьянмарт цэргийнхэн 2 өдөр дараалан интернэт, харилцаа холбоог хязгаарлав
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 16 13:40
Мьянмарт цэргийнхэн хоёр өдөр дараалан интернэт холболтыг хязгаарласан байна. Хоёрдугаар сарын нэгэнд Төрийн эргэлт хийснийг эсэргүүцсэн жагсаалыг дарах зорилготой алхмуудаа ийнхүү хэрэгжүүлж байна.
Үүнээс өмнө тус улсын Үндэсний телевизээр армийн командлагч Харилцаа, холбооны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснийг зарлажээ. Энэ мэтээр хязгаарлалт тавьж байгаа ч даваа гарагт Мьянмарт эсэргүүцлийн жагсаал үргэлжилсэн хэвээр байна. Аун Сан Су Чигийн нам 11 дүгээр сард болсон сонгуульд ялаад байсан ч цэргийнхэн түүнийг баривчлаад байгаа юм. Тэрбээр ард иргэддээ хандан цэргийнхнийг эсэргүүцэхийг уриалжээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-16 13:40
68231
BBJAX