Монгол Улс 2018 он гэхэд нүүрс шингэрүүлэх үйлдвэртэй болно
Монгол Улс 2018 он гэхэд нүүрс шингэрүүлэх үйлдвэртэй болж, шатахууны хэрэгцээнийхээ 30-40 хувийг дотооддоо хангах боломж бүрдэж эхэллээ. Нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэр ашиглалтанд орсноор жилд 400 мянган тонн А92 шатахууныг дотооддоо үйлдвэрлэж эхлэх аж. Тодруулбал, “Монголын алт” компани Германы “Siemens” компанитай хамтран Адуунчулууны уурхайu түшиглэн барих тус үйлдвэрт 1000 орчим шинэ ажлын байр бий болох бөгөөд үйлдвэр байгуулах шийдвэр нь Монгол Улсын хувьд цагаа олсон зүйл гэж гүйцэтгэгч компаниуд үзэж байна. Ингэснээр Монгол Улс эрчим хүчний нүүрсний арвин нөөцөө ашиглан маш хямд өргөгөөр шингэрүүлсэн түлш боловсруулах боломжтой бүрдэх юм. Тус үйлдвэрийн зураг төслийг өнгөрсөн жил хийж дууссан ба боловсруулах үйлдвэрээс гадна уурхайн дэргэд 300 мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг 2018 онд ашиглалтанд оруулна гэж “Монголын алт” компани мэдэгдээд байна.
Б.Дуламхорлоо
Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com