Монгол Улс дахь гадаад иргэдийн тоог хязгаарлаж эхэллээ
Нийтэлсэн огноо: 2013 оны 02 сарын 21 09:30
Монгол Улс "Нэг улсын иргэн нэг хувь" гэсэн дүрэм баримталж, виз олгох асуудлыг хязгаарлах бодлого баримталж эхлэсэн гэдгийг Гадаадын Иргэн харьяатын асуудал эрхлэх газраас мэдэгдсэн байна. 2013 онд уул уурхайн олборлолтын салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг тухайн компанийн дүрмийн сангаас хамаарч 20-25 хувь байлгахаар болсон байна.
Харин Газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарт ажиллах гадаад ажилчдын квотыг 60-75 хувь байхаар засгийн газрын тогтоол гарчээ. Тогтоолд тусгагдаагүй зарим салбарт ажиллах гадаадын хүчний квотыг таван хувь байхаар тогтоосон төдийгүй 20 хүртэлх ажилтантай дотоодын байгууллага нэг гадаад ажилтан ажиллуулах эрх олгосон байна.
2013-02-21 09:30
179
BBJAX