• Энэ долоо хоногт
  • Нэвтрүүлгүүд
  • Хамтран ажиллах
    • Телевизийн сурталчилгаа
    • Веб сайтын сурталчилгаа
  • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын менежер
    • Сэтгүүлч
    • Орчуулагч
    • Хүний нөөцийн менежер
  • Холбоо барих
    • Bloomberg TV Mongolia
    • Борлуулалтын хэлтэс
  • Хадгалсан
    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл

    Bloomberg

    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл
    • Эхлэл
    • Эдийн засаг
    • COVID-19
    • Нийгэм
    • Улс төр
    • Зах зээл
    • Технологи
    • Энтертайнмент
    • ТВ хөтөлбөр
    • Видео
    • Хадгалах
    • Онцлох мэдээ
    • COVID-19
    • Үйл явдал
    • Уул уурхай
    • Банк санхүү
    • Эрчим хүч
    • Зам тээвэр
    • Даатгал
    • Дэд бүтэц
    • Бүтээн байгуулалт

    Монголбанк: Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн өсөлт удаашрахад нөлөөлөхгүй

    Нийтэлсэн огноо: 2015 оны 01 сарын 15 08:10

    Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл лхагва гарагт бодлогын хүүгээ нэг суурь нэгжээр нэмэгдүүлж, 13 хувь болголоо. Энэ нь зээл олголт буурахад нөлөөлөх боловч эдийн засгийн өсөлт удаашрах гол шалтгаан болохгүй гэж Монголбанк үзэж байна. Мөн уул, уурхайгаас дутсан ажлын байрыг дэд хөтөлбөрүүд нөхөж, барилгын салбарт шингээсэн учраас хөдөлмөрийн зах зээлд ч үзүүлэх нөлөөлөл их биш гэж үзэж байгаа юм. Харин эдийн засагт бий болоод байгаа одоогийн хүндрэлийн Монголбанк: Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн өсөлт удаашрахад нөлөөлөхгүйшийдэл нь эдийн засгийг төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал гэж харж байна. 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсад 800 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг долоон их наяд төгрөгөөр хэмжигдэж байх 2008 оны түвшинд бууж очсон үзүүлэлт юм. Харин одоогийн 21 их наяд төгрөгийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд гадаад валютын орох урсгалыг гурав дахин нэмэгдүүлж, 2-2.5 тэрбум ам.доллар болгох шаардлагатай гэж үзэж байгаа аж. Ерөнхий сайд албаа авсныхаа дараахан “Оюу Толгой" төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэлэлцээрийг мөдхөн эхлүүлнэ гэж мэдэгдээд байна. Энэхүү бүтээн байгуулалт эхэлсэн тохиолдолд Монгол Улсын хувийн хэвшил олон улсаас санхүүжилт татах боломж нээгдэх юм. Мөн “Таван Толгой"-ийн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, 106 тусгай зөвшөөрлийн асуудал шийдэгдэх боломж харагдаж байна. Үүнээс гадна өрийн таазыг нэмэгдүүлснээр дахин хоёр тэрбум ам.доллар орж ирэх боломжтой гэж үзжээ. Ингэснээр хөрөнгийн орох урсгалын нөлөөгөөр ам.долларын ханш 1600-1700-ийн түвшинд байх нөхцөл бүрдэх төдийгүй инфляци зорилтот түвшинд хүрнэ. Эдийн засаг 10 хувь хүртэл өсөх нөхцөл хангагдана гэж үзэж байна. Харин Олон Улсын Валютын Сан Монгол Улсын эдийн засгийн 2015 оны өсөлтийн хэмжээг 5.4 хувь байна гэж тооцжээ. Мөн хувийн хэвшилд ирэх ачаалал байхгүй болж улсын зээлжих зэрэглэл сайжрах нөхцөл бүрдэж, 2015-2017 онд хийгдэх өрийн эргэн төлөлтийн эх үүсвэр тодорхой болно гэж үзэж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг пүрэв гарагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Өрийн таазыг тодорхой хугацаанд 60 хувьд хүргэх саналыг оруулсан байгаа бөгөөд өрийн таазыг нэмэгдүүлснээр Олон Улсын Валютийн Сангийн “Stand-By" хөтөлбөрт орох санал өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр яригдаж байсан юм. “Stand-by"хөтөлбөрт орсон тохиолдолд сүүлийн өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 7-8 хувиар нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэсэн тохиолдолд төсвийн зарлагыг 1.4 их наяд төгрөг хүртэлх хэмжээгээр огцом танах тооцоо гарчээ. Энэ нь Монгол Улсын хувьд сүүлийн таван жилийн хугацаанд хоёр дахь удаагаа “Stand-by" хөтөлбөрт орох тохиолдол болох учраас гадаад нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө. Энэ тохиолдолд Олон Улсын Валютийн Сангийн хийсэн тооцоогоор гадаадын шууд хөрөнгө оруулалт 251 сая ам.доллараар нэмэгдэж, 1.1 тэрбум орчимд хүрэхээр байна. Харин Мөнгөний бодлогын хувьд бодлогын хүү 13-15 хувь орчимд байх шаардлагатай болно гэсэн тооцоог Монголбанк хийгээд байгаа аж. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр ерөнхийдөө хамгийн муугаар буюу энэ хувилбар биелсэн тохиолдолд авах арга хэмжээг авсан гэж болохоор байна. 2008-2009 оны дэлхийн эдийнн засгийн хямралын үеэр дэлхийн 42 орон ямар нэг байдлаар Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөртэй байсан бол 2014 оны байдлаар Украйн, Тунис, Иордан зэрэг зургаан улсад л Олон Улсын Валютийн Сан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажээ.

    Б.Дуламхорлоо

    Холбоо барих: dulamkhorloo.b@bloombergtvmongolia.com

    minjma.g@bloombergtvmongolia.com

    2015-01-15 08:10
    21867
    BBJAX

    Холбоотой мэдээ

      • Шинээр нэмэгдсэн
      • Их үзсэн
      • Санал болгох
      • Монголбанк: Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн өсөлт удаашрахад нөлөөлөхгүй
      • /%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D0%B1%D0%B0%D0%BD%D0%BA-%D0%B1%D0%BE%D0%B4%D0%BB%D0%BE%D0%B3%D1%8B%D0%BD-%D1%85%D2%AF%D2%AF%D0%B3-%D0%BD%D1%8D%D0%BC%D1%8D%D0%B3%D0%B4%D2%AF%D2%AF%D0%BB%D1%81%D1%8D%D0%BD-%D0%BD%D1%8C-%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D0%B0%D1%81%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D3%A9%D1%81%D3%A9%D0%BB%D1%82-%D1%83%D0%B4%D0%B0%D0%B0%D1%88%D1%80%D0%B0%D1%85%D0%B0%D0%B4-%D0%BD%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9/?cid=111
      • file-text
      • Нэмэлт мэдээлэл

      Манай компани

      • Хөтлөгч / Сурвалжлагчид
      • Нэвтрүүлгүүд

      Холбоосууд

      • BloombergTVM on Twitter
      • BTVM on Facebook
      • BTVM on LinkedIn

      • Эхлэл
      • Эдийн засаг
      • COVID-19
      • Нийгэм
      • Улс төр
      • Зах зээл
      • Технологи
      • Энтертайнмент
      • ТВ хөтөлбөр
      • Видео
      Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017. BloombergTV Mongolia
      by