“МИАТ” ТӨХК, Үндэсний олимпын хороотой хамтын ажиллагааны гэрээ байгуулна
Нийтэлсэн огноо: 2020 оны 09 сарын 22 16:28
“МИАТ” ТӨХК ойрын хугацаанд Үндэсний олимпын хороотой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцлоо. Талууд “Токио-2020” олимп болон бусад тив, бүсийн наадмын үеэр хамтран ажиллах асуудлаар мягмар гарагт уулзсан. “COVID-19”-ийн улмаас “Токио-2020” олимп ирэх оны VII сарын 23 хүртэл хойшлуулаад байгаа. Тухайн үед “COVID-19”-ийн эсрэг вакцин гарсан байх эсэхээс үл хамаарч Токиогийн олимпын наадмыг зохион байгуулна гэж Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах хороо мэдэгдээд байгаа. Иймд тамирчдыг Японд хүргэх, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх арга хэмжээ авах зэрэг асуудлууд яригдаж буй юм.
Б.Төгсбилиг
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-09-22 16:28
65038
BBJAX