Марио Драгигийн Засгийн газар эдийн засгаа хямралаас гаргаж, цар тахлыг тогтоон барихад анхаарна
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 19 17:00
Италийн Ерөнхий сайд Марио Драгигийн удирдах шинэ Засгийн газрын гол зорилт нь эдийн засгаа хямралаас гаргах, мөн “коронавирус”-ийн халдварыг тогтоон барих явдал болж байна.
Лхагва гарагт түүний танилцуулсан бодлогын гол чиглэлүүдийг тус улсын Парламентын доод танхим дэмжжээ. Тэрбээр вакцинжуулалтыг эрчимжүүлж, Европын Холбооны нэгдэлд голлох үүрэгтэй оролцоно гэж Парламентад хандсан анхны мэдэгдэлдээ онцолсон байна.
Түүний удирдах Засгийн газар цар тахал, боловсрол, хөдөлмөрийн зах зээл, татвар, жендерийн ялгаа гэсэн таван чиглэлд түлхүү анхаарч ажиллах юм байна.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-19 17:00
68336
BBJAX