Малайзын шүүх Ерөнхий сайд асан Нажиб Разакт холбогдох шүүх хурлыг түр хойшлууллаа
Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакт холбогдох шүүх хурал түр хойшлоод байна. Малайзын давж заалдах шатны шүүх Нажиб Разакын хуульчдаас хамгийн сүүлийн мэдүүлэг авсны дараа хуралдааныг хойшлуулжээ. Нажиб Разак нь Малайзын Төрийн өмчийн "1 MDB" сангаас 4.5 тэрбум гаруй ам.долларыг угаасан хэргийн гол буруутнаар нэрлэгдээд байгаа юм. Түүнийг 40 гаруй зүйл ангиар буруутгасан байна. Үүний долоон зүйл ангитай холбоотой шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан юм. Нажиб Разак 2009-2018 оны хүртэл Малайзын Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. 2018 оны сонгуулийн үр дүнд одоогийн Ерөнхий сайд Махатхир Бин Мохамадад ажлаа өгсөн юм.
Үүнээс гадна Нажиб Разакын зөвлөх Абдул Разак Багинда болон цагдаагийн хоёр ажилтныг Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон хэрэгт буруутгасан шүүх хурал Малайзын дээд шүүхэд үргэлжилж байгаа аж.
Б.Бямбасүрэн
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com