Лондоны оршин суугчдын 1/3-ээс “COVID-19”-ийн эсрэгбие илэрнэ гэсэн тооцооллыг хийжээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 03 сарын 03 15:00
Лондон хотын оршин суугчдын гурван хүн тутмын нэгээс “COVID-19”-ийн эсрэгбие илэрнэ гэсэн тооцооллыг хийсэн байна.
Энэ нь өнгөрсөн сард мутацид орсон “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимтэй байсныг харуулж байна. Нэгдүгээр сард энэ үзүүлэлт таван хүн тутмын нэгээс эсрэгбие илрэхээр байна гэсэн тооцоолол гарч байжээ. “COVID-19”-ийн халдвар хамгийн их тархсан таван улсын нэг Их Британид одоогоор 20 гаруй сая хүн вакцины эхний тунгаа хийлгээд байгаа юм.
Бразилаас эхтэй мутацид орсон “коронавирус”-ийн халдвар тархсан байж болзошгүй байгаа аж. Энэ вирусийн эсрэг вакцины нөлөө арай бага байж магадгүй байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-03-03 15:00
68618
BBJAX