Литвиненкогийн аллагад ОХУ-ын аюулгүй алба оролцсон гэх дүгнэлтийг Кремль хүлээн зөвшөөрөхгүй

Английн шүүх Их Британид амиа алдсан Оросын аюулгүйн албаны ажилтан асан Александр Литвиненкогийн аллагад ОХУ-ын аюулгүйн алба оролцсон гэж дүгнэсэн. Харин Кремлийн зүгээс Английн шүүхийн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Учир нь шийдвэрийг ямар ч нотлох баримтгүй, зөвхөн таамагт үндэслэн гаргасан гэж үзжээ. Энэ нь зөвхөн ОХУ төдийгүй Олон улсын дүрэм, журмаар хүлээн зөвшөөрч болохгүй зүйл гэдгийг мөн онцолсон байна.

Шүүхийн дүгнэлтийн дараагаар Их Британи уг аллагыг үйлдсэн гэх хоёр тусгай ажилтны хөрөнгийг царцаасан. Гэхдээ Их Британи ерөнхий сайд Сирийн асуудлыг шийдвэрлэхээр хоёр улс хамтран ажиллаж байгаа энэ үед илүү арга хэмжээ авахгүй байхаар шийдсэн байна. Александр Литвиненко нь Оросын нууц ажиллагааны талаарх мэдээллийг дэлгэж, Их Британид орогнож байсан. Харин 2006 онд хорлогдож, амиа алдсан юм.

Д.Хаш-Эрдэнэ

Холбоо барих: KhashErdene.D@bloombergtvmongolia.com

Anu.G@bloombergtvmongolia.com


Нийтэлсэн огноо: 2016 оны 01 сарын 22

Бидэнтэй нэгдэх