Ла-Маншийн хоолойд цахилгааны гэмтэл гарчээ
Их Британи болон Францыг холбосон Ла-Маншийн хоолойд цахилгааны гэмтэл гарч галт тэрэгний нэг хоолойн үйл ажиллагаа зогсоод байна. Саатлын улмаас уг галт тэргээр үйлчлүүлж байсан 382 зорчигчийг Франц руу хүргэжээ. Одоогоор “Eurotunnel” компанийн мэргэжилтнүүд эвдрэлийг засахаар ажиллаж байгаа юм байна. Харин энэ үеэр нөгөө хоолойн ачаалал нэмэгдэж үйл ажиллагаа нь нэг цагийн хоцролттой байгаа талаар тус компаниас мэдээлжээ. Ла-Маншийн хоолой нь Их Британийг Европтой далай доогуур холбодог цор ганц гарц аж. Далай доогуур нийт 39 километр үргэлжлэх уг хоолойг АНУ-ын Барилгын инженерүүдийн холбооноос дэлхийн долоон гайхамшгийн нэгээр зарлаад байгаа юм.
Д.Хаш-эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com