Кристин Лагард: Европын Төв банк Мөнгөний бодлогын дэмжлэгээ үргэлжлүүлнэ
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 09 14:40
"Европын орнуудад хөл хорионы дэглэмийг сунгаж байгаатай холбоотойгоор Мөнгөний бодлогын дэмжлэгээ үргэлжлүүлнэ" гэж Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ.
Засгийн газруудыг ч мөн адил эдийн засгаа дорвитой дэмжихийг уриалсан байна. Европын орнуудад “COVID-19”-ийн халдвар нэмэгдсээр байгаа нь Евро бүсийн эдийн засгийн үйл ажиллагаанд эрсдэл учруулах эрсдэлтэйг онцолжээ.
Хэдийгээр цаашдын төлөв тодорхойгүй байгаа ч Европын орнуудад вакцинжуулалт эхэлж, удаан хүлээсний эцэст хонгилын үзүүрт гэрэл гарч байгааг дурдсан байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-09 14:40
68140
BBJAX