Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд Садыр Жапаров илт давуу ялалт байгуулав
Киргиз улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үндсэрхэг үзэлтэй гэдгээрээ танигдсан улстөрч Садыр Жапаров илт давуу ялалт байгууллаа. Тэрбээр нийт саналын 80 орчим хувийг авсан байна.
Түүнчлэн сонгогчдын 80 гаруй хувь нь Ерөнхийлөгчид Парламентаас давуу эрх мэдэл олгох Үндсэн хуулийн шинэчлэлтийг дэмжжээ. Энэхүү шийдвэрээр тус улсад 2010 оноос хойш хэрэгжиж байсан холимог засаглалд цэг тавьж, Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж буй юм.
Киргиз улсын өмнөх Засгийн газар нь ард иргэдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас тарсан аж. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон жагсаалаар Садыр Жапаровыг шоронгоос суллан, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч болгоод байсан юм.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com