Кинонуудын нээлт хойшилж байгаагаас “Cineworld” кино театруудаа түр хаахаар болов
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 06 11:00
Энэ өвөл нээлтээ хийх товтой байсан кинонууд цар тахлын улмаас ирэх жил хүртэл хойшлогдоод байна.
Үүнтэй холбоотойгоор “Cineworld Group” АНУ, Их Британи дахь кино театруудаа түр хаахаар боллоо. Дэлхийд хоёрдугаарт орох хамгийн том кино театрын сүлжээ болох “Cineworld Group” АНУ-д 536 салбар, Их Британид 127 салбараа түр хаах юм. Улмаар 45 мянга орчим ажлын байр эрсдэлд орж магадгүй байгааг тус компани онцолжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа “Cineworld Group”-ийн хувьцааны ханш арилжааны явцад Лондоны Хөрөнгийн биржид 60 хүртэл хувиар буурчээ.
Д.Баярцэцэг
Холбоо барих: bayartsetseg.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-10-06 11:00
65411
BBJAX