Ким Чен Ун: Улсынхаа цөмийн зэвсэг, пуужингийн технологийг үргэлжлүүлэн хөгжүүлнэ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун улсынхаа цөмийн зэвсэг, пуужингийн технологийг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр зорьж буйгаа Хөдөлмөрчдийн намын Төв хорооны бүгд хурлын үеэр мэдэгджээ.
Энэ нь АНУ-д шинээр гарч буй Жо Байдены засаг захиргаанд өгч буй анхааруулга болж байна гэж шинжээчид дүгнэж байна.
Хурлын үеэр Ким Чен Ун АНУ-ыг "дайн өдөөгч", “хамгийн гол, том дайсан” зэргээр дурдсаныг БНАСАУ-ын Төрийн хэвлэл мэдээллийн агентлаг дурджээ.
Зэвсэглэлээ хөгжүүлэх уг төлөвлөгөөнд илүү жижиг, хөнгөн даацтай цөмийн зэвсгүүд болон 15 мянган километрийн тусгал бүхий томоохон цэнэгт хошуу хөгжүүлэх ажил багтаж байгаа аж. Мөн тив алгасагч баллистик пуужин хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
Хурлын үеэр цэргийн парад зохион байгуулсан гэж БНСУ-ын Тагнуулын алба мэдээлсэн байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com