Ким Чен Ун АНУ-тай гадаад харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн батлагдсаны дараа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тус улстай гадаад харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Пхеньянд болж буй Хөдөлмөрчдийн намын Төв хорооны бүгд хурлын үеэр тэрбээр гадаад харилцаагаа бүх чиглэлд өргөжүүлж, хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Тус хурлын үеэр БНАСАУ-ын эрх баригч нам ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэж, батлахаар байгаа юм.
Ким Чен Уны энэхүү мэдэгдэл нь АНУ болон БНСУ-тай харилцаагаа сайжруулахаар зорьж байгаагийн илрэл гэж олон улс судлаачид үзэж байна. Цаашлаад ирэх таван жилд БНХАУ, ОХУ-тай харилцаагаа сайжруулахаар зэхэж буйг харуулж буйг онцолжээ.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com