Их Британи гаднын технологийн компаниудыг дотооддоо татахаар зэхэж байна
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 09 16:40
Их Британи дотоодын Хөрөнгийн биржийн бүртгэлийн журмаа шинэчлэх замаар гаднын технологийн компаниудыг татахаар төлөвлөж байна.
Холбогдох журамд үнэлгээ явуулж эхэлсэн байгаа талаар тус улсын хэвлэлийн байгууллага мэдээллээ. Энэхүү төлөвлөгөөг ирэх долоо хоногт танилцуулах товтой байна. Шинээр танилцуулах журамд гаднын технологийн компанийг биржид бүртгэхдээ эзэмшлийн хувийг нь өндөр байлгаж, давхар бүртгүүлэх боломж олгоно гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.
Ихэнх технологийн компаниуд АНУ-д үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байгаа учир тус улс дотоодын технологийн компаниудыг Лондоны Хөрөнгийн биржид бүртгэхээр зэхэж буй юм.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-11-09 16:40
66366
BBJAX