Италийн шинэ Засгийн газарт улс төрчдөөс гадна салбарын мэргэжилтнүүд ажиллана
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 15 12:20
Европын Төв банкны тэргүүн асан Марио Драги Италийн Ерөнхий сайдын тангаргаа өргөөд байна.
Түүний тэргүүлэх Засгийн газарт улс төрчдөөс гадна салбар салбарын мэргэжилтнүүд ажиллахаар болоод байгаа аж. Евро бүсийн гурав дахь том эдийн засгийг хямралаас гаргах нь түүний хувьд гол сорилт болж байгаа юм.
Үүнээс гадна Итали улсын хувьд “коронавирус”-ийн халдвараар 93 мянга гаруй хүн нас барсан нь дэлхийд зургаадугаарт бичигдэх өндөр үзүүлэлт болж байна.
Тус улсын шинэ Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэхийг шийдэх Парламентын санал хураалтыг энэ долоо хоногт товлоод байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-15 12:20
68196
BBJAX