Испанид түрээсийн орон сууцны зах зээл идэвхжиж эхлэв
Испанид залуучуудын орон сууц худалдан авах чадамж буурч байна. Цар тахлын үед иргэдийн орлогын эх үүсвэр тасарч, хуримтлал үүсгэх боломжгүй болжээ.
Улмаар орон сууцны түрээсийн зах зээл идэвхжиж эхлээд байгаа аж. Испанийн “Aedas Homes” компани түрээсийн 655 орон сууц барих төсөлд гарын үсэг зурсан байна. Испанид иргэдийн 76 хувь нь сууц эзэмшдэг бөгөөд энэ үзүүлэлтээр баруун Европт хоёрдугаарт бичигддэг юм. Хэдий тийм боловч залуучуудын орон сууц худалдан авах чадамж буурснаар энэ харьцаа буурч магадгүй болоод байгаа аж.
Өнгөрсөн онд Мадрид хотод орон сууцны түрээс 7.3 хувиар буурсан нь 2014 оноос хойш анх удаа түрээсийн төлбөр буурсан дүн болсон байна. Харин Барселонд 9.4 хувиар буурчээ.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com