Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Үл хөдлөх эд хөрөнгө буюу ипотекийн зүйлийг барьцаалах замаар санхүүгийн зуучлалыг хөгжүүлж эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс боловсруулсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүссэнтэй холбогдуулан хуулийн төслийг боловсруулсан юм. Уг хуулийн төслийг энэ долоо хоногтоо багтан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Ингэснээр зогсоод байгаа үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олголтыг Сар шинийн баяраас өмнө дахин эхлүүлэх боломж бүрдэнэ гэж УИХ-ын дарга өмнө нь мэдээлж байсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн 2002
онд Иргэний хуулийг баталж эд хөрөнгийн барьцааны нийтлэг зохицуулалт, ялангуяа үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зохицуулалтыг
тусгаж өгсөн байна.
Б.Батманлай
Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com