Иран улс “AstraZeneca”-ийн вакциныг бүртгэв
“AstraZeneca” болон Энэтхэгийн “Bharat Biotech”-ийн “COVID-19”-ийн эсрэг вакцинуудыг Иран улс бүртгэж, яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олголоо.
Тус улс “AstraZeneca”-ийн вакциныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан авах, эсвэл БНСУ, ОХУ-д төвлөрсөн үйлдвэрлэгчдээс нь дээрх вакциныг шууд авахаар төлөвлөж байна.
Герман улс хүлээн авсан “AstraZeneca”-ийн вакциныхаа 10 хувийг л эхний ээлжид ашигласан байна. Өнгөрсөн сард энэ вакцины нийлүүлэлтийн асуудалтай холбоотой маргаан гарсан аж.
Үүнээс гадна “AstraZeneca”-ийн вакциныг хийлгэсний дараа илэрч буй зарим шинж тэмдэгтэй холбоотой мэдээлэл гарсан тул эрүүл мэндийн салбарын зарим ажилтнууд болгоомжилсон байдалтай байна.
Европын Холбоо “Pfizer” болон “Moderna”-ийн вакцинаас нэмж авах хэлэлцээгээ эцэслээд байна.
Харин Канадын “Providence Therapeutics” компани 2021 онд 50 сая тун вакцин үйлдвэрлэхээр тооцоолж байна. “COVID-19”-ийн эсрэг вакциныг нь бүртгэвэл вакцинжуулах ажилд түлхэц болохоор байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com