Иран риалын ханш огцом уналаа
Цар тахал болон АНУ-ын хориг арга хэмжээний улмаас иран риалын ханш огцом буурлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг ам.доллар 188 мянган иран риалтай дүйцсэн байна.
Хоёрдугаар сард Иранд шинэ төрлийн “коронавирус”-ийн анхны тохиолдол бүртгэгдэхэд нэг ам.доллар 150 мянган риал орчимд байсан юм. 2015 онд эдийн засгийн хоригийг зөөллөхийн тулд цөмийн хөтөлбөрөө хязгаарлахаар болсноос хойш риалын ханш 500 гаруй хувиар сулраад байна.
Иран улс Олон Улсын Валютын Сангаас таван тэрбум ам.долларын зээл хүссэнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хориглосон гэж Ираны тал шүүмжилж байгаа юм. Иран улсад шинэ төрлийн “коронавирус”-ийн 200 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж, эндсэн хүний тоо 9600 давснаар Ойрх Дорнодод хамгийн их хохирол амссан улс болж байна.
Г.Ану | @AnuHarchu
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com