Иоахим Гаук гэж хэн бэ
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 1940 онд ХБНГУ-ын Росток хотод төрсөн. Шашин судлалын мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн бөгөөд 1965-1990 онд Мекленбург мужийн Эвангелийн Лютераны сүмд лам байжээ. Тэрбээр Зүүн Германд коммунизмын эсрэг тэмцэж, Христийн шашныг дэлгэрүүлэх чиглэлээр тэмцэн ажиллаж байсан ба энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Германы алдарт “New forum” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг. Анх “Alliance 90” хөдөлгөөнөөс 1990 онд Зүүн Германы Парламентад сонгогдож улс төрд орж байсан боловч тун удалгүй албан тушаалаасаа бууж, тус улсын түүхэнд хамгийн богино хугацаанд Парламентийн гишүүнээр ажиллажээ. 1990-2000 он хүртэл БНАГУ-ын Аюулаас хамгаалах албаны архивыг хариуцсан Тусгай үүрэгт комиссарын албыг хашиж байсан бөгөөд 2001-2004 онд Вена хотноо төвтэй “Арьс өнгөөр ялгаварлах, алагчлах үзлийг хянах Европын Төвийн Удирдах зөвлөлд ХБНГУ-ыг төлөөлсөн гишүүн байв. 2003 онд “Мартахын эсрэг, ардчиллын төлөө” нийгэмлэгийн даргаар сонгогдон ажиллаж байсан. 2012 оны гуравдугаар сарын 18-нд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. “Коммунизмын тухай хар ном”, “Эрх чөлөө”, “Уриалга” зэрэг хэд хэдэн номыг бие даан болон хамтран туурвисан. Германы Канцлер Ангела Меркелийн тодорхойлсноор “Ардчиллын жинхэнэ багш” аж.
О.Одгэрэл
Холбоо барих: odgerel.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com