Илон Маск: Нүүрстөрөгч агаараас ялгах технологид 100 сая ам.долларын шагнал өгнө
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 22 16:20
Дэлхийн тэргүүн баячуудын нэг болоод буй Илон Маск нүүрстөрөгчийг агаараас хамгийн үр ашигтай байдлаар ялгах технологид 100 сая ам.долларын шагнал өгөхөө мэдэгдлээ.
Тэрбээр пүрэв гарагт өөрийн “Twitter” хуудсаараа дамжуулан дээрх мэдэгдлийг хийсэн байна. Цар тахлын үед цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани ашигтай ажиллаж, “S&P” индексэд олон хөрөнгө оруулагчдыг татаж чаджээ.
Улмаар Илон Маскийн хөрөнгө Жефф Безосыг гүйцэж, тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлээд байгаа юм. Одоогоор Илон Маскийн хөрөнгө 201.4 тэрбум ам.доллар болоод байна.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-22 16:20
67764
BBJAX