Илон Маск Билл Гэйтсийг ардаа орхиж, тэрбумтнуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэв
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 25 14:40
Tesla” болон “SpaceX” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск хөрөнгийнхөө хэмжээгээр Билл Гейтсийг давж, дэлхийд хоёрдугаарт бичигдлээ.
“S&P 500” индекст нэгдээд удаагүй байгаа “Tesla” компанийн хувьцааны ханш энэ онд огцом өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. Одоогоор “Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллар хүрээд байна. Улмаар Илон Маскийн хөрөнгө 129.9 тэрбум ам.доллар болж, 7.2 тэрбум ам.доллароор нэмэгдээд байгаа ажээ. Энэ онд түүний хөрөнгө 100.3 тэрбум ам.доллароор өссөн байна.
Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг одоогоор “Amazon” компанийн Гүйцэтгэх захирал Жефф Безос тэргүүлж байгаа юм.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-11-25 14:40
66688
BBJAX