Израил: “Pfizer"-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийн ихэнхэд нь дархлаа тогтож байна
“Pfizer” болон “BioNTech” компаниудын хамтарсан “COVID-19”-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн дийлэнхэд нь халдвараас хамгаалах дархлаа тогтож байгааг үйлдвэрлэгч компаниуд болон Израилын Засгийн газрын хамтран хийсэн судалгааны дүн харууллаа.
Израилд өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд вакцинжуулалт эхэлснээс хойш лабораториор баталгаажсан тохиолдлын тоог 89.4 хувиар бууруулсан буюу урьдчилан сэргийлсэн гэсэн үр дүн гарсан байна. Вакцин “коронавирус”-ийн тархалтыг хумих боломжтойг харуулсан анхны бодитой судалгаа болсныг хэлж байна.
“Pfizer”-ийн вакцин нас баралтаас 99 хувь хамгаалж байна гэсэн судалгааны дүнг Израилын Засгийн газар өмнө нь танилцуулсан юм. Израил улс вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж байна. Тус улсын хүн амын бараг тал нь эхний тунг хийлгээд байна. Харин дэлхийн хэмжээнд 92 улс 205 сая тун вакцин ашиглаад байгаа ажээ.
Австрали улс өнгөрсөн амралтын өдрүүдэд вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүллээ. Харин Малайз болон өмнөд БНСУ энэ долоо хоногийн эцсээр иргэдээ вакцинд хамруулж эхлэх гэж байна. АНУ-д “COVID-19”-ийн халдварын улмаас нас барсан тохиолдол хагас сая даваад байна.
Их Британийн Засгийн газар ирэх гуравдугаар сарын наймны өдрөөс бүх сургуулийг эргэн нээхээр төлөвлөжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com