Зэсийн үнэ сүүлийн 6 долоо хоногийн хамгийн их дүнгээр өсөв
Зэсийн үнэ сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд хамгийн их дүнгээр өсөөд байна. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарсан нь үүнд нөлөөлжээ.
АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт тооцоолсноос эерэг гарсан байна. Энэ нь тус улсын эдийн засаг бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй хурдан сэргэнэ гэсэн хүлээлт зах зээлд үүсгээд байгаа юм. Түүнчлэн Жо Байдены танилцуулсан дэд бүтцийг хөгжүүлэх 2.25 их наяд ам.долларын төлөвлөгөө нь зэсийн эрэлтийн төлөвт эергээр нөлөөлж байна. Дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхэлснээр зэсийн эрэлт, хэрэглээ огцом өсөх юм.
Үүнээс гадна ам.долларын ханш суларч байгаа нь үнэд дэмжлэг болж байна. Даваа гарагт “Comex” биржид зэсийн үнэ 3.7 хувиар өсөж, фунт нь 4.137 ам.доллар болсон байна. Энэ нь хоёрдугаар сарын 19-нөөс хойш хамгийн их хэмжээгээр өссөн үзүүлэлт боллоо.
Мягмар гарагийн өглөөний байдлаар Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 0.05 хувиар өсөж, тонн нь 8790 ам.доллар болоод байна.
Б.Батцэцэг | @battsetsegx
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com