ЗГ: “Sinopharm” компанийн үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн эсрэг 300 мянган тун вакцин хүлээн авав
Монгол Улс БНХАУ-ын “Sinopharm” компанийн үйлдвэрлэсэн “коронавирус”-ийн эсрэг вакцины 300 мянган тунг хүлээн авлаа.
Одоогийн байдлаар энэхүү вакциныг Эрүүл мэндийн яамны харьяа Хүний эмийн зөвлөл зөвшөөрөлтэй эмийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгэсэн байна. Ингэснээр 150 мянган иргэнээ хамруулах боломж бүрдэж байна.
Харин тус вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас судалж байгааг тодотгожээ. Зөвшөөрөл гармагц хүн амыг хамруулахад бэлэн байх үүднээс татан авч нөөцөлж байгааг Засгийн газар мэдээллээ.
Төлөвлөгөөний дагуу энэ мягмар гарагаас дархлаажуулалтын ажил эхэлнэ. Эхний тунг Ерөнхий сайд хийлгэх юм. Мөн цар тахлын эсрэг эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг БНЭУ-аас татан аваад буй “AstraZeneca”-ийн вакцинд хамруулна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com