ЗГ: Бүх төрлийн будаа, ургамлын тос, малын тэжээл зэргийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлнө
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 14 19:46
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээлийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Энэ нь цар тахал болон өвөлжилтийг хүндрэл багатай давах чиглэлээр авч байгаа арга хэмжээнүүдийн нэг юм.
Бүх төрлийн будаа буюу цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тос зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, мөн малын бүх төрлийн тэжээл, хүнсний улаан буудай, улаан буудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтсон байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-11-14 19:46
66511
BBJAX