Жо Байден: БНХАУ-тай холбоотой асуудалд хүлээцтэй хандаж байгаа
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 26 12:40
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-тай холбоотой асуудалд хүлээцтэй хандаж байгаа, яарч шийдвэр гаргахгүй гэж Цагаан ордон мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын худалдааны тариф, хориг арга хэмжээг холбоотнууд, Конгрессын хоёр нам, яамдтай харилцан хэлэлцсэний дүнд шийдвэрлэнэ гэж Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч онцолсон байна. Өөрөөр хэлбэл Жо Байдены засаг захиргаа Дональд Трампын санаачилсан БНХАУ-ын эсрэг зарим шийдвэрийг хэвээр үлдээж магадгүй байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-26 12:40
67811
BBJAX