Жо Байдены удирдлага дор АНУ өдөрт 1 сая иргэнээ вакцинжуулна
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден эрх мэдлээ шилжүүлж авсныхаа дараа эхний 100 өдөртөө “COVID-19”-ийн эсрэг 100 сая тун вакцинжуулалт хийнэ гэж амлаад байна.
Түүний санаачилсан 1.9 их наяд ам.долларын төсвийн төсөлд үндэсний хэмжээнд 20 тэрбум ам.долларын вакцинжуулалт хийх төлөвлөгөө багтсан аж. Үүнийг ойрын хугацаанд Конгресс батлах магадлалтай байгаа юм. Түүнчлэн сургуулиудыг танхимаар хичээллүүлж эхлүүлнэ. Үүнд 130 тэрбум ам.доллар төсөвлөсөн байна. Жо Байдены засаг захиргаа ажиллаж эхэлснээр Төр, Засгийн барилгууд, онгоц, автобус гэхчлэн бүх нийтийн газруудад бүгд амны хаалт зүүх шаардлага тавих юм байна.
Үүнээс гадна АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден Дональд Трампын Засгийн газрын цагаачлалын бодлогод өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгджээ. Ингэхдээ АНУ, Мексикийн хил дээр тусгаарлагдсан эцэг эх, хүүхдүүдийг эргэн нийлүүлэх зорилгоор тусгай ажлын хэсэг гаргахаар төлөвлөөд байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com