Жером Пауэлл, Дональд Трамп нар уулзаж, эдийн засгийн асуудлаар ярилцав
Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Сангийн сайд нартай уулзаж, эдийн засгийн асуудлаар ярилцлаа. Цагаан ордон АНУ-ын Төв банкийг хурцаар шүүмжилж байгаа юм.
Энэ утгаараа Жером Пауэлл, Дональд Трамп нар энэ онд хоёр дахь удаагаа уулзсан нь анхаарал татаж байна. Энэхүү уулзалтын дараа АНУ-ын Төв банкнаас гаргасан мэдэгдэлд Жером Пауэлл өнгөрсөн долоо хоногт Конгресст хийсэн мэдэгдэлтэйгээ ижил байр суурь илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогын цаашдын чиглэл эдийн засгийн шинэ үзүүлэлтүүд, төлөвөөс хамаарна гэсэн байна. Дональд Трампын хувьд Жером Пауэллтэй "Үр дүнтэй уулзалт хийсэн" гэсэн жиргэсэн юм.
Цагаан ордон Холбооны Нөөцийн банкны хараат бус байдлыг хүндэтгэн мөнгөний бодлогын талаар олон нийтэд нээлттэй мэдэгдэл хийхээс зайлсхийдэг байсан ч Дональд Трамп өнгөрсөн наймдугаар сард "Аль нь илүү том дайсан бэ, Жером Пауэлл уу, Ши Жиньпин үү?" гэж жиргэснээрээ олон арван жил үргэлжилсэн энэ уламжлалыг эвдсэн юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com