Жан-Себастьян Жакийн цалин, урамшуулал 2020 онд 20 хувиар өсжээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 23 16:00
“Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийн Гүйцэтгэх захирал асан Жан-Себастьян Жакийн нийт цалин, урамшуулал 2020 онд нийт 20 хувиар өсөж, 10.08 сая ам.доллар хүрчээ.
Өнгөрсөн онд БНХАУ-д төмрийн хүдрийн эрэлт огцом нэмэгдэж, үнэ нь 70 хувиар өссөн байна. Үүнтэй холбоотойгоор “Rio Tinto”-ийн хувьцааны ханш өссөн нь үүнд голлон нөлөөлжээ.
2020 онд “Rio Tinto” компани Австрали дахь төмрийн хүдрийн төслийн талбай дахь тэсэлгээний үеэр Австралийн уугуул иргэдийн 46 мянган жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн. Үүний дараа орон нутгийн иргэд, Австралийн хууль тогтоогчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, Жан Себастьян-Жак ажлаа өгсөн юм.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-23 16:00
68403
BBJAX