Жанет Йеллен, Жером Пауэлл нар санхүүгийн зах зээлийн эрсдэлийг анхааруулав
"Эдийн засгаа дэмжих нэмэлт төсөв батлахаар эрчимтэй ажиллаж байгаа энэ үед санхүүгийн зах зээлд "хөөс" их байна" гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен, Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл нар анхаарууллаа.
Өнгөрсөн долоо хоногт “CNBC”-д өгсөн ярилцлагынхаа үеэр Жанет Йеллен зах зээлийн огцом өсөлтийн талаарх асуултад бид маш болгоомжтой байх хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлсэн юм. Бодлого тодорхойлогчдын хувьд цар тахлын нөлөөгөөр хямарсан эдийн засгаа сэргээх хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулаад байна. Учир нь бодит тооцооллоор АНУ-ын ажилгүйдлийн түвшин 10 хувьд дөхөөд байгаа аж. Энэ нь 6.3 хувьтай гарсан сүүлийн статистик үзүүлэлтээс гурван хувиар өндөр үзүүлэлт болж байна.
Энэ долоо хоногийн эхнээс 1.9 их наяд ам.долларын нэмэлт төсвийг батлах асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн юм. Хэдий тийм боловч Конгресс нэмэлт төсвийг баталбал АНУ-ын хувьцаанууд огцом өсөхөөр байна. Энэ нь их хямралаас хойших хамгийн гүн уналт руу түлхсэн 2007 оны үл хөдлөх хөрөнгийн салбарын хөөсрөлтэй ижил нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй гэж олон улсын шинжээчид анхааруулж байна.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com