Жанет Йеллен АНУ-ын 78 дахь Сангийн сайд боллоо
АНУ-ын Сенатаас Жанет Йелленийг 78 дахь Сангийн сайдаар томилохыг зөвшөөрлөө. Ийнхүү тэрбээр тус улсын анхны эмэгтэй Сангийн сайд болж байна.
Түүнчлэн Жанет Йеллен АНУ-ын Төв банкны тэргүүн болон Сангийн сайдын албан тушаалыг давхар хаших хоёр дахь хүн болж байгаа юм. Цар тахлын улмаас доройтоод байгаа эдийн засгаа сэргээх 1.9 их наяд ам.долларын багц төсвийн төслийг батлуулахаас гадна БНХАУ руу чиглэсэн бодлогыг боловсруулах зэрэг ажил түүнийг эн тэргүүнд хүлээж байна.
Үүнээс гадна АНУ-ын Конгрессын Сенатын танхим удахгүй Дональд Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаар шүүх хурал явуулна. Шүүх хурлыг Жо Байдены засаг захиргааны бүрэлдэхүүнийг батлах үетэй давхцуулахгүйн тулд хоёрдугаар сарын наймны өдөр хүртэл хойшлуулаад байгаа юм.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com