Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргалаа
Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 02 16:15
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа.
Энэ дагуу холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авахыг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Гадаад харилцааны сайдад хүргүүлсэн байна. Өмнө нь энэ асуудлаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгч УИХ-ын даргад албан бичиг хүргүүлж байжээ. Хэдий тийм боловч УИХ-ын чуулган Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзээд байсан юм.
Б.Батцэцэг | @battsetsegx
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-04-02 16:15
69386
BBJAX