Евро бүсийн худалдан авагч менежерийн нэгдсэн индекс буурлаа
Евро бүсийн хувийн салбарын өсөлт өнгөрсөн зургаан сарын доод түвшинд очсон байна. Тодруулбал энэ зургадугаар сард бүсийн худалдан авагч менежерийн нэгдсэн индекс 52.8 болж буурлаа. Үүнд Евро бүсийн хоёрдогч том эдийн засаг Францын үйлдвэрлэлийн салбарын уналт голлох нөлөөг үзүүлсэн гэдгийг шинжээчид онцолжээ. Францын худалдан авагч менежерийн нэгдсэн индекс өнгөрсөн дөрвөн сарын доод түвшин болох 48.0 нэгж рүү унаад байгаа ажээ. Харин Евро бүсийн тэргүүлэгч эдийн засаг Германы худалдан авагч менежерийн индекс 54.2 нэгж болж буурсан байна. Хэдий тийм боловч тус улсын үйлдвэрлэлийн салбар 14 дэх сардаа дараалан өсөлттэй бүсэд хадгалагдсаар байгаа тухай шинжээчид мэдэгдлээ.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com