Евро бүсийн ДНБ-ий хэмжээ агшилттай гарав
Дөрөвдүгээр сарын
байдлаар Евро бүсийн үйлдвэрлэлийн үнийн индекс өмнөх сараас 0.6 хувиар
буурсан талаар Евростат мэдэгдлээ. Гуравдугаар
сард 0.2 хувиар буураад байсан тус
индекс дөрөвдүгээр сард
жилийн өмнөх үеэс 0.2 хувиар
буурсан үзүүлэлттэй гарсан
байна. Үүний зэрэгцээ, Евростатын мэдэгдэж байгаагаар Евро бүсийн
дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд тооцоолж байснаас их
хэмжээгээр агшсан дүнтэй гарчээ. Тодруулбал, 2013 оны нэгдүгээр улиралд Евро
бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн
өмнөх жилийн мөн үеэс нэг
хувиар буурсан байна. Өнгөрсөн
оны дөрөвдүгээр улиралд 0.6
хувиар буураад байсан дээрх
үзүүлэлтийг өмнөх улиралтай харьцуулбал 0.2 хувиар агшсан дүнтэй гарч байгаа аж. Харин Европын Комиссын
тооцоолж байгаагаар 2013 онд
Евро бүсийн эдийн засаг 0.4 хувиар агшихаар байгаа ч 2014 онд эдийн засаг 1.2 хувиар өснө гэсэн таамгийг
гаргажээ.
Ж.Нямгэрэл
Холбоо барих: Nyamgerel.j@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com