Европын хамгийн өндөр үнэтэй 2 тоглогчийн үнэлгээ цар тахлын улмаас 20 гаруй хувиар буурав
Цар тахлын улмаас Францын хөлбөмбөгийн холбоо дээд лигийн улирлаа цуцалсны дараа Европын хамгийн өндөр үнэтэй хоёр тоглогчийн үнэлгээ 20 гаруй хувиар буурсан байна.
Тивийн бусад томоохон лигүүд ч ижил арга хэмжээ авбал үүнтэй төстэй дүр зураг давтагдана гэж аудитын “KPMG” компани судалгаандаа дурджээ. Хөл хорионы үед ардах багаасаа 12 онооны илүүтэй байгаа “Paris Saint Germain” клубийг Францын лигийн аваргаар нэрлэсэн байна. Үүний зэрэгцээ тус багийн франц тоглогч Килиан Мбаппе, Бразилын супер од Неймар нарын үнэлгээ 86 сая еврогоор буурчээ. Мөн тус багийн тоглогчдын нийт үнэлгээ 25.4 хувиар буурсан байна. Хэрвээ Испанийн "La Liga"-ийн энэ улирал цуцлагдвал “Barcelona” клубийн тоглогчдын үнэлгээ 28.9 хувиар буурах тооцоог гаргажээ.
Европын хамгийн баян лиг болох Английн "Premier League" өнгөрсөн долоо хоногт улирлаа үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Хэдий тийм боловч тоглогчдын гэрээний хугацаа дуусах гэж байгаа, мөн хөрөнгө чинээгээр бага клубүүдтэй холбоотой асуудал үүсжээ. Герман болон Испанийн хөлбөмбөгийн холбоо улирлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бол Италийн "Serie A" лиг хэрхэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Б.Ариунболд | @Ariunbold_Bat
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com