Европын комиссын Ерөнхийлөгчийн томилгооны асуудлыг хэлэлцлээ
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Германы канцлер Ангела Меркель болон Европын холбооны бусад удирдагчид Европын комиссын Ерөнхийлөгчөөр Жан-Клод Юнкерийг томилох эсэх асуудлыг Шведэд авч хэлэлцсэн байна. Жан-Клод Юнкерийг Ангела Меркель тэргүүтэй удирдагчид Европын хорооны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн дэмжжээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон өөрийнх нь гаргасан шинэчлэлийн төсөлд саад болно гэж үзэн түүнийг томилохын эсрэг байр суурьтай байгаа юм. Үүний зэрэгцээ Дэвид Камерон 2017 оноос өмнө Их Британи Европын холбооноос гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаагаа ч мэдэгджээ. Европын холбооны удирдагчид Европын крмиссын Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэх хугацааг зургадугаар сарын 26, 27 хүртэл хойшлуулсан байна.
Н.Алтан
Холбоо барих: altan.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com