Европт цар тахлын шинэ давлагаа эрчимжиж автомашины борлуулалт огцом буурав
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 05 16:20
“Коронавирус”-ийн халдварын шинэ давлагаа эхэлж, өнгөрсөн сард Европын дөрвөн том зах зээлд автомашины борлуулалт буурлаа.
Германд шинэ автомашины бүртгэл өнгөрсөн сард жилийн дүнгээр 3.6 хувиар буурсныг тус улсын статистик харуулж байна. Харин Испанид 25 хувиар, Францад 10 хувиар, Италид 0.2 хувиар буурч, есдүгээр сард сэргэж байсан автомашины борлуулалт эрчээ алдсан аж. Түүнчлэн цар тахлын шинэ давлагааны улмаас Европын зах зээлд автомашины борлуулалт 20 хувиар буурах төлөвтэй байгааг “Bloomberg Intelligence”-ийн шинэ таамаг харуулж байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-11-05 16:20
66286
BBJAX