Дэвид Малпасс: Дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв муудаж байна
Дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв муудаж байгааг Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс онцоллоо. Энэ нь BREXIT-тэй холбоотой тодорхойгүй байдал, худалдааны маргаан, Европын орнуудын эдийн засгийн удаашрал зэрэг гол хүчин зүйлүүдтэй холбоотой юм.
Тэрбээр Олон Улсын Валютын Сан болон Дэлхийн банкны жил бүрийн уулзалтын өмнө хэлсэн үгэндээ “Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаа”-г дурджээ. Дэлхийн банк групп зургаадугаар сард дэлхийн эдийн засгийн өсөлт 2.6 хувь байна гэж тооцоолсон бол одоо өсөлт үүнээс доогуур түвшинд очно гэж үзэж байна. Хөрөнгө оруулагчид энэ сард болох гол асуудлуудад анхаарлаа хандуулж байгаа энэ үед Дэвид Малпас дэлхийн эдийн засгийн өсөлт тооцоолсноос эрчимтэй буурч байгааг дахин санууллаа.
Аравдугаар сарын 15-нд АНУ БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд тарифаа нэмнэ. Үүнийг угтаж АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт болох хүлээлттэй байгаа юм. Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ сарын 31-нд Их Британийг Европын Холбооноос гаргах амлалт өгөөд байна.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com