Дотоодод "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдол 18-аар нэмэгдэж, 473 боллоо
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 18 17:40
Лхагва гарагийн 11.00 цагаас хойш 18 хүний шинжилгээний сорьцод “коронавирус” илэрснээр дотоодод батлагдсан тохиолдлын тоо 473 болсныг ХӨСҮТ мэдээллээ.
Нийслэлд эмнэлгийн нэг ажилтан, Дархан-Уул аймагт дөрвөн хүн, Сэлэнгэ аймагт 13 хүн "COVID-19"-ийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Эдгээр илэрсэн тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байгаа аж.
Ингэснээр улсын хэмжээнд “коронавирус”-ийн голомтлон халдварласан тохиолдол 47 болж нэмэгдлээ. Дотоодын халдварын голомт болох Улаанбаатар хотод 15, Сэлэнгэ аймагт 23, Дархан-Уул аймагт найм, Говьсүмбэрт нэг тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
2020-11-18 17:40
66557
BBJAX