Дотоодод "COVID-19"-ийн батлагдсан тохиолдол 426 боллоо
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 14 20:20
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар сайдууд мэдээлэл өгөх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа улсын хэмжээнд "коронавирус"-ийн халдварын нийт батлагдсан тохиолдол 426 болсныг мэдээллээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн "коронавирус"-ийн багц халдварын голомтод есөн тохиолдол батлагдаад байна. Харин Сэлэнгэ аймагт батлагдсан гурван тохиолдол байгаа юм.
Дархан-Уул аймагт хяналтын 173 шинжилгээ хийхэд бүгд "Сөрөг" гарсан бол Сэлэнгэ аймагт 150 хүнд шинжилгээ хийснээс 136 хүний хариу "Сөрөг" гарчээ. Ийнхүү халдварын голомтын тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-11-14 20:20
66512
BBJAX