Дональд Трамп өөрийг нь дэмжээгүй гэх шалтгаанаар Батлан хамгаалахын сайдаа ажлаас нь чөлөөлөв
Нийтэлсэн огноо: 2020 оны 11 сарын 10 17:20
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалахын сайд Марк Эсперийг өөрийг нь хангалттай дэмжээгүй гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Дональд Трамп энэ жил АНУ-д жагсаал хөдөлгөөнүүдийг цэргийн хүчээр дарах санал гаргасныг Марк Эспер эсэргүүцсэнээр тэдний харилцаа муудсан юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүргийг Үндэсний терроризмын эсрэг төвийн дарга Кристофер Миллэр гүйцэтгэхээр болсон байна.
Дональд Трампын хувьд сонгуулийн хариу гарсны дараа халаа сэлгээ хийж байгаа нь "Үлдсэн богинохон хугацаандаа өөр юу хийх бол гэж санаа зовниоход хүргэж байна" гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси онцолжээ.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-11-10 17:20
66411
BBJAX