Дональд Трамп: Ким Чен Ун АНУ-тай зөвшилцөлд хүрэхийн тулд яаравчлах хэрэгтэй
Нийтэлсэн огноо: 2019 оны 11 сарын 18 09:00
Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд хандан “АНУ-тай зөвшилцөлд хүрэхийн тулд яаравчлах хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна.
Дональд Трамп БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар 2018 оноос хойш гурван удаа Ким Чен Унтай уулзаад байгаа юм. Дональд Трамп твиттер хаягаараа Ким Чен Унд хандан "Хэлэлцээрийг эцэслэхийн тулд яаравчлах хэрэгтэй, удахгүй уулзъя" гэж бичсэн байна. Үүнээс гадна АНУ-ын Батлан хамгаалахын сайд БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг хойшлуулж байгаагаа зарлажээ.
Ц.Баяр
Холбоо барих: bayar.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2019-11-18 09:00
58908
BBJAX