Дональд Трамп бүрэн эрхээ шилжүүлэхээс өмнө БНХАУ-ын эсрэг хоригоо чангалж эхлэв
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 12 16:00
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхээ шилжүүлэхээсээ өмнө БНХАУ-ын эсрэг хоригоо чангалаад байна. 2019 оноос хойш Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ын 200 гаруй аж ахуйн нэгжид хориг тавьжээ. Үүний дийлэнх нь буюу 150 нь 2020 оны 12 дугаар сард тогтоосон байна.
Хэд хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Тайваньтай дипломат харилцаагаа сайжруулна гэж мэдэгдсэн юм. Үүнээс хэдхэн цагийн дараа БНХАУ-ын тал хариу арга хэмжээ авч, дотоодын компаниудаа хамгаалах хууль батлаад байна. Энэхүү хуулийн хүрээнд БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй гадаад компаниуд олон улсын хоригийн дагаж мөрдвөл хариуцлага хүлээх ажээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-12 16:00
67495
BBJAX